Хөвсгөл аймгийн Улаан Уул сумд ойн түймэр гарч 225 га талбай өртлөө

89

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ www.icc.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрснийг 08.26-ны өдрийн 16:20 цагт ГТТГ-аас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, 09.15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, 09.16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn