Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газарт www.icc.mn сайтад долоодугаар сарын 3-ны 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын 2 алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.