Хөвсгөл аймагт ган болж 3700 га талбайн ургацаа алджээ

109

Хөвсгөл аймаг нийт 23504 га талбайд тариалалт хийснээс ган болсны улмаас 3700 га талбайн ургацаа алдсан байна.  Наймдугаар сарын байдлаар урьдчилсан баланс тогтооход үр тариа 16785 га-аас 18463 тонн, малын тэжээл 3084 га-аас 7710 тонн, тосны ургамал 1920 га-аас 5760 тонн, төмс 239 га-аас 2151 тонн, хүнсний ногоо 277 га-аас 3324 тонн ургац тус тус хураан авах ургацын урьдчилсан баланс гарсан аж.
Өнөөдрийн байдлаар  улаанбуудайн хураалт Тариалан суманд эхэлсэн. Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжлэн, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn