ХӨВСГӨЛ: Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургацын 40 хувийг алджээ

244
Хөвсгөл аймгийн хэмжээнд 18 мянган гад үр тариа тариалснаас өнөөдрийн байдлаар ургац хураалт 90 гаруй хувьтай байна. Ургац хураалт ирэх 7 хоногт бүрэн дуусна.

Тариаланчид 13371 га-гаас 14355  тонн үр тариа, үүнээс 12974 га-гаас 13958 тонн улаан буудай, 301 га-гаас 2408 тонн төмс, 203 га-гаас 1624 тонн хүнсний ногоо, 1129 га-гаас 4516  тонн тэжээлийн ургамал, 1239 га-гаас 298 тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Энэ жилийн хувьд үер, мөндөр, хяруу зэрэг байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэлтэй асуудал тулгарч ургацын 40 хувийг алдсан байна.Үр тарианы хувьд соёололтоос бутлалтын үед орсон мөндөр  үер бууж 750 га талбайг сүйтгэж ургацын чанарт сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал  8 сарын 17, 22-ы  өдрүүдэд орсон мөндөр 1450  га талбайг 100 хувь устгаж, 750 га талбайг 25-40 хувь шингэлсэн, мөн  8,9,10 сарын хур тунадас ургацын болцонд сөргөөр нөлөөлж болцыг удаашруулсан байна.

Нийт хурааж авсан ургац натур жин 640-730 гр, цавуулаг 16-21 хувь,  чийг 14-18 хувьтай байна. Хувиар авч үзвэл үр тарианы хураалт 90 хувь,   төмсний хураалт 100 хувь, хүнсний ногооны хураалт 100 хувь, тэжээлийн хураалт 80 хувь, тосны ургамлын хураалт 90 хувьтай байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn