ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн голд цөмөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

224
Хөвсгөл аймгийн Мөрөн сум Нисэх багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр өчигдөр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч усанд орсон дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 59 настай иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж тухайн өдрийн 14 цаг 34 минутад  аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай Дэлгэрмөрөн голын 1,7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд олж хүлээлгэн өгсөн байна.

Тус аймагт өнгөрсөн онд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн амиа алдсан байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол нуурын мөсний даац хүн, мал, тээвэр хийх хүртэл хэмжээнд хүрч бэхжээгүй, мөсний зузаан нийт уртын дагуу харилцан адилгүй байгаа тул иргэд тээвэрчид малчид мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn