Сайд Ц.Даваасүрэн: Найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн Ц.Мөнх-Оргил 1.6 жилийн дараа суллагдана

524
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, ажлаа танилцуулжээ. Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ найман настай охиныг хүчирхийлж, хөнөөж, цогцсыг нь цүнхэнд хийгээд гудамжинд хаясан байсан Ц.Мөнх-Оргилыг удахгүй суллагдах болсон талаар ярьжээ.

Ц.Даваасүрэн “Иргэд цаазын ялын тухай асууж байна. Маш зөв асуулт. Хөвсгөлийн найман настай охиныг хөнөөж, цүнхэнд хийгээд хаячихдаг аймшигтай хэрэг байна даа. Уг хэрэгт ял эдэлж байгаа этгээд суллагдах гэж байгаа шүү дээ. 1.6 сарын хугацаа үлдсэн байгаа. Цаазын ял байхгүй болсноороо ийм л аюултай байна шүү дээ. Ийм садист хүмүүс хэзээ ч засрахгүй. Тархинд нь гаж үйлдэл нь байгаад байдаг” гэжээ.

Хэргийг эргэн сануулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөж, хийсэн хэргийнхээ ул мөрийг арилгахын тулд цогцсыг мөчилж, цүнхэнд хийн хаясан хэрэгт тус аймгийн харьяат Н.Мөнх-Оргилыг буруутгаж, цаазын ял оноосон байдаг. Шүүхээс түүнд цаазын ял оноосон ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж, 25 жилийн хорих ял оноосон билээ. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь найман настай охины амийг хөнөөхөөс гадна Улаанбаатар хотод гурван охиныг орцонд хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэргээр буруутгагдсан юм. Талийгаач охин Н.Мөнх-Оргилын ахын хамар хашаанд амьдардаг байсан билээ. Охиныг хөнөөсөн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, түүнд ял оноосон байдаг.
 Хачирхалтай нь, Н.Мөнх-Оргил ганц ч удаа хэргээ хүлээгээгүй бөгөөд одоо хүртэл өөрийгөө “Хилс хэргээр ял эдэлж байгаа” хэмээн ярьдаг аж. Тэгвэл тэрбээр Шүүхийн шийдвэрийн 405 дугаар хорих анги буюу гянданд найман жил хорих ял эдэлж, саяхан Мааньтын хорих руу шилжcэн байдаг.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn