Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ахин 12 настай охин алга болжээ

143

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны хоёрдугаар хороонд малдаа явахаар гарсан 12 настай охин сураггүй алга болжээ. 
Цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайх шуурхай ажиллагааг Хатгал тосгоны төв, Далай-Ээжийн босго, Эгийн голын эрэг орчмоор гэр бүл, нутгийн иргэдтэй хамтран эхлүүлсэн байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө мөн л 13 настай охин тухайн газраас ор сураггүй алга болсон.
Тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 5 автомашин, 6 мотоциклтойгоор Хатгал тосгоны төв, Хасгийн хаяа, Харгана, Нүхэн, Бэрхмиш, Жанчив толгой зэрэг газраар нийт 50 км-ийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч охиныг олж чадаагүй байдаг.
Сүүлийн жилүүдэд өсвөр насны охид сураггүй алга болсоор байгаад Хатгал тосгоны оршин суугчид санаа зовних болжээ. Алга болсон охидын ар гэр бүл цөөнтэй, хараа хяналт сул байх талтай байгаа нь охидыг хулгайлах гаршсан хүн байгаа гэх хардлага төрүүлээд байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn