Цагааннуурт автомашин осолдож нэг хүн амь насаа алджээ

263
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Цагаан нуур”-нд аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 20-нд иржээ.
Тус аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан. Автомашины бүхээг дотроос иргэн У /26 настай, эмэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5 сумын нутагт 6 удаагийн усны холбогдолтой осол бүртгэгдэж 2-17 насны 4 хүүхэд эндсэн бол 2022 он гарсаар усны холбогдолтой ослын дуудлага 5 сумын нутагт 5 удаа бүртгэгдэж, 2 хүний амь эрсэдсэн байна.
Усны осол гарч байгаа зонхилох шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зуны болон улирлын амралтаар хараа хяналтгүй гол нуурын эргээр явсан, эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан байна. Иймээс урин дулааны цаг ирж байгаа энэ үед гол нуурын эрэг орчимд бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулан сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn