Сэрэмжлүүлэг: Ширүүн борооноор айлын гэр үерт урсжээ

432

Хөвсгөл аймгийн нутагт 30 минут үргэлжлэн орсон усархаг ширүүн борооноор айлын гэр үерт урссан байна. Тодруулбал тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт өчигдөр/2022.06.14/ 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урсжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үерт урссан, автсан гэрт байсан 8 том хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр өгсөн мэдээллээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 градусыг давж хална. Иймд үер усны аюул болон наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn