Хөвсгөлийн ногоочид орон нутгийн хүнсний ногооныхоо 20 хувийг хангаж байна

266


“Сумандаа сайхан амьдарцгаая” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл сумдын ногоочдын сургалтыг БШУЯ-ны харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн, УХЭШХ, Мөрөн сумын ЗДТГ хамтран зохион байгуулж өрхийн тариалан эрхэлдэг 180 гаруй ногоочид оролцлоо.

Сургалтыг төмс, хүнсний ногоо тариалах технологи, ургамал хамгаалах технологи, хүлэмжийн аж ахуйн хүнсний ногоо тарилах, хүнсний ногооны хөнөөлт организм, тэдгээрээс яаж хамгаалах вэ, хөрсний агро химийн шинжилгээ, жимс, жимсгэнийн тариалалт болон арчилгаа, хамгаалалт зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
“Дэлгэр мөрөний Цагаан олом дагасан ногоочид, Бүрэнтогтохын Загзууд төмс, хүнсний ногоо тарьдаг ногоочидруу Эрчим хүчний шугам бүрэн татагдсан, Мөрөнд 500 тоннын 2 зоорь баригдаад эхэлсэн. Ирэх жилүүдэд 1,5 мянган тоннын зоорьтой болсон байхад Хөвсгөлийн иргэд шинэ ногоогоор тасрахгүй болно. Гол нь зоорийн түрээс маш хямд байлгах, зоорийг хэн нэгэн давуу эрхээр эзэмшихгүй байхад анхаарна” гэдгийг УИХ-ынгишүүн Л.Энх-Амгалан онцолж байлаа. Тус аймгийн ногоочид өнөөдрийн байдлаар аймгийнхаа төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг хангаж байна. Цаана нь 80 хувь гэхээр мөн том зах зээл, том боломж байгаа учраасногоо тарих газрыг бодлогоор олгох, Мөрөнтэй ойрхон томоохон газар тариалангийн компаниудын өнжөөж байгаа газрыг эзэдтэй нь тохирч түрээслэх боломж байна. Шинэ ногоо тарихаар хүсэл сонирхол нэгдсэн өрхүүдийг зохион байгуулалтад оруулж мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, тоног төхөөрөмж, бага хүүтэй зээлээр дэмжих ёстой. Тоног төхөөрөмж гэснээс том оврын, хүчин чадал сайтай техникийн хүчээр илүү их үр дүнд хүрнэ. Тиймээс хоршоо болж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх нь зөв. Ер нь хоршооны давуу талаарх ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй санагддаг. Ногоочид бол төрөөс зүгээр халамж аваад суухыг боддоггүй жинхэнэ хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэдэг хүмүүсийн тод жишээ юм. Ийм хүмүүсээ, ийм өрхүүдээ зээлийн бодлогоор дэмжиж, лоозонгийн бус бодит ажил болгохын тулд ногоочдынхоо нөмөр нь болж ажиллах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn