"Өрхийн тариалан-2021" хөдөлгөөний хүрээнд үрийн дэмжлэг үзүүлж байна

317
Цар тахлын энэ цаг үед хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Өрхийн тариалан-2021” хөдөлгөөнийг улсын хэмжээнд өрнүүлж байна.
Хөдөлгөөний нээлт Хөвсгөл аймагт болж, сумдын хөдөө аж ахуйн тасгийн хүнс тэжээл газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, төмс хүнсний ногоо тариалдаг иргэд Мөрөн сумын хашаандаа хүнсний ногоо тариалдаг ногоочдод онлайнаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үрийн дэмжлэгүзүүлж байна.
Хүнсний ногооны үрийг зах зээлийн үнээс 80 хувиар хөнгөлөлттэй олгож байгаа. Бүх сумын ногоочдоос хүнсний үрийн захиалгыг авч ХХААХҮЯ-нд уламжилж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүнсний ногооны үрээ авч сумдад хуваарилах ажлыг зохион байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын Үйлдвэр худалдаа үйлчилгээний газрын дарга Б.Нарантуяа хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn