Халдварын 92 тохиолдол бүртгэгдлээ

313

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 92 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21436 боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 168, гэрээр хяналтад эмчлүүлэгч 389 байна. Өвчний явц хүнд 16, хүндэвтэр 121, хөнгөн 420 хүн байгаа бөгөөд хүүхэд 117, жирэмсэн эх 15 байна. Тус аймагт 15-аасдоош насны хүүхэд өдрийн шинэ тохиолдол 23 бүртгэгдэж нийт 3784 болсон нь нийт халдварын 17,6 хувийг эзэлж байна. Мөн 65–аас дээш насны өдрийн шинэ тохиолдол 7 нэмэгдэж нийт тохиолдол 1462 болсон байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn