Хөвсгөлд сүүлийн 7 хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгджээ

268

Хөвсгөл аймагт сүүлийн 7 хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдсэн байна. Тодруулбал 12 дугаар сарын 27-ноос1 дүгээр сарын 2 хүртэл коронавируст халдварын 18 тохиолдол бүртгэгдсэн бол энэ  сарын 3-9-ний өдрүүдэд 85 тохиолдол бүртгэгдэж 67 тохиолдлоор нэмэгдсэн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлээ.
Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын6 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 19095 болсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 49, гэрээр 54 хүн эмчлүүлж байгаагийн дотор өвчний явц хүнд 2, хүндэвтэр 16, хөнгөн 85 хүн эмчлүүлж байна. Халдварын тохиолдол Мөрөн сум, Цагаан-Уул, Их-Уул, Баянзүрх, Цэцэрлэг суманд хамгийн их байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn