Хөвсгөлд сүүлийн 24 цагт халдварын 146 тохиолдол бүртгэгдлээ
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 146 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 5005 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 224, сумдын Эрүүл мэндийн төвд 421, гэрээр 615 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэд эмнэлзүйн хувьд хөнгөн 1142, хүндэвтэр 89, хүнд 26, маш хүнд 3 хүн байна. Сүүлийн үед эх үүсвэр тодорхой бус голомт нэмэгдэж буй учраас онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй, амны хаалтыг тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.