Мөс цөмөрсний улмаас 2 иргэн амиа алджээ

195

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайбагийн Тэнгис гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т Шишгэд голын мөс цөмөрч пургон автомашин живсэн байна.
Пургон авто машинд нүүдэл хийж явсан 2 иргэн зорчиж байсан бөгөөд амь насаа алдсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд пургон авто машинаар зорчиж явсан иргэдийг Шиш хэд голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 39 настай эмэгтэйн цогцсыг олсон байна. Өглөөний 9 цагаас 58 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.
Тус аймагт он гарсаар мөс цөмөрсний улмаас 5 иргэн амь насаа алдсан байна. Гол мөрний ус хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлынэрэн хайх салбарын захирагч Н.Мягмарсүрэн анхааруулан сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn