Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол буурч байна

176

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байна. Сүүлийн 24 цагт   267 хүн PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр шинээр батлагдаж, нийт халдварын тоо 15255 болсон байна. Аймгийн хэмжээнд 24 цагийн хугацаанд эмнэлэг болон гэрийн хяналтаас 498 хүн эдгэрэн гарч  нас баралт бүртгэгдээгүй байна.

Коронавирусын халдвар нь гэр бүл болон ажлын газраас  дамжин халдварлаж байгаа тул халдварын сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох өөрийгөө тусгаарлах,  харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаж шинжилгээ өгөх шаардлагатай байна. Халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ халдварт өртөж өвдөхөөс сэргийлэх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn