Хөвсгөлд 424 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

151


Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 424 тохиолдол нэмэгдэж,  нас баралт нэг бүртгэгдлээ.  Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 35 нь PCR шинжилгээгээр, 389 нь эмнэлзүйн оношилгоогоор батлагдлаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 747, гэрийн эмчилгээ хяналтад 1797, хүүхэд 359, жирэмсэн 43 эхэмчлүүлж байна. Тухайн иргэдийг эмнэлзүйн байдлаар авч үзвэл, маш хүнд 5, хүндэвтэр 140, хөнгөн 2363 хүн байгаа аж. 10 дугаар сар гарснаас хойш Мөрөн, Тариалан, Рашаант, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр, Галт суманд халдварын тоо нэмэгдэж байна. Иймээс шаардлагагүй тохиолдолд Улаанбаатар хот, сум хооронд зорчихгүй байх, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn