Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ

237
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р хороонд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ахуй үйлчилгээний төв, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих Бизнес хөгжлийн төвийн шав тавилаа.

Бизнес хөгжлийн төв ньжижиг дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, хямд түрээсийн байраар хангах зорилготой юм.
Тус төв нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийноффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэг зохион байгуулалттай байхаар төлөвлөгдөж байгаа гэнэ. ХаринАхуй үйлчилгээний төв нь хими цэвэрлэгээ, хувцас захиалга завсар, гутал, утас, цаг засвар, үсчин, гоо сайхан, гэр ахуйн барааны худалдаа, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдтэй байна.
Бизнес хөгжлийн төв болон Ахуй үйлчилгээний төвийн барилгыг 2022 онд барьж ашиглалтад оруулах бөгөөд эдгээр барилгыг холбосон Бизнес инкубатор төвийн байрыг мөн ирэх онд барихаар төлөвлөж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn