Эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байранд засвар хийж стандартын орчин бүрдүүлжээ
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд засвар хийж стандартын орчин бүрдүүлжээ. Тус байр нь 1998 онд ашиглалтад орсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй эрүүлжүүлэх өрөө тус бүр 1, баривчилгааны нэг өрөөнд 4 дээш хүн хүлээн авах боломжгүй байсныг холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, Мөрөн сумын ИТХ, аймгийн ЗДТГ-тай хамтран засварын хөрөнгийг шийдвэрлүүлжээ. Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, MNS 5527:2019 стандартыг хангасан 348 мкв талбай бүхий 18 өрөөтэй болжээ. Ийнхүү 2 давхар тус бүр хяналтын камертай, гал тогоо, угаалгын, ариун цэврийн, эд зүйл хадгалах, тусгаарлах, сургалтын өрөөнүүдтэй чанар стандартыг хангасан байрыг засварлаж ашиглалтад орууллаа.
Б.Гантуяа