Иргэд түлшээ хямд үнээр бэлтгэх боломж бүрдүүлэв

312


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч тус сумын айл өрхийн хэрэглэх түлээ түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, модны үнийг тогтвортой байлгах зорилгоор “Илч түлш” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд түлээ, мод худалдан борлуулах “Шинэс зах” дээр хямд үнэтэй түлшний модны нөөцийг бүрдүүлж 1000 м3 сажилсан түлээг худалдан борлуулахад бэлэн болгожээ. Иргэд 1 м3 сажилсан түлээг 43.000 төгрөг буюу портер сажилсан түлээг 172.000 төгрөгөөр худалдан авах боломж бүрджээ. Сажилж бэлдсэн түлээг худалдан авснаар иргэд түлээ хөрөөдүүлэх, сажлах зардал хэмнэгдэж байгаа гэнэ. Тойргийн сумдын ойн мэргэжлийн байгууллагуудаар түлшний модыг газар дээр нь бэлтгүүлэн нөөцийг бүрдүүлсэн бөгөөд нөөцөлсөн түлшний модыг иргэдэд худалдан борлуулах ажил эхэлсэн ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn