В.Путин, Ши Жиньпин нар Афганистаны байдлыг хэлэлцжээ

430
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт утсаар ярьж, Афганистаны байдлыг хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Афганистанд үүсээд буй тогтворгүй байдал хөрш бүс нутгууд руу тархах нь байж болшгүй зүйл гэдгийг хоёр орны удирдагчид онцлоод, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг дээд зэргээр ашиглахаар тохиролцсон байна. 
Түүнчлэн Афганистанаас учирч буй терроризмын аюул, мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлээ эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн байна. ОХУ -ын Ерөнхийлөгч, БНХАУ -ын дарга нар Афганистанд энх тайван тогтоохын төлөө байгаа гэдгээ илэрхийлэв гэж Кремлийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn