Ханх суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

308



Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 38 км7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 6 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтөөс хойш тус бүс нутагт 82642 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 226 удаа болсон байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn