Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөдөлгөөнийг бүрэн нээнэ
Хөвсгөл аймгийн Онцгой комиссУлсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 7 дугаар сарын 9-ний өдрийн6.00 цагаас эхлэн хөдөлгөөнийг бүрэн нээхээр болжээ.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байсан хугацааг цуцалсан байна. Хэдийгээр зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн хэдий ч тус аймгийн ихэнх суманд халдвар тархсан эрсдэл өндөр байгаа учраас аялал зугаалгаар яваа иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтланяваххэрэгтэй гэдгийг аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.