Галт сумын нутагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөв
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Өвөр хужирт гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 32 км-т, 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 44 минутад 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галтсумын Засаг даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээллээ.