Төмөрбулаг сумын Нийтийн номын сангийн каталог цахимд шилжлээ

312

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нийтийн номын сан lib4U программыг нэвтрүүлж, номын сангийн каталог цахимд шилжлээ.

Тус программыг нэвтрүүлснээр аймгийн хэмжээний цахим мэдээллийн санд нэгдэж, уншигчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран номын сангийн үйлчилгээ авах боломжтой боллоо.Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернетэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломж бүрдэж байна. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 2018 онд тус программыг нэвтрүүлсэн бол үргэлжлүүлэн сумдад хэрэгжүүлж байна.  

Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн фондод 67165 ном байдаг бөгөөд иргэд сонирхсон номынхоо каталогийг интернэттэй үед хаанаас гэсэн хайж болох бөгөөд хэрвээ катологид байвал Номын санд очиж унших боломжтой ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn