Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй болно

352

Хөвсгөл /МОНЦАМЭ/. ТИКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Эмрах Устаөмэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Хөвсгөл аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг хүргүүллээ. ТИКА олон улсын байгууллагаас төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих ажлыг дэмжин ажиллана, төрийн албан хаагчдын сургалтын асуудлыг судалж байж шийдвэрлэнэ гэдгийг хэлж байлаа. Тус аймаг ТИКА олон улсын байгууллагатай хамтран Цагааннуур сумын сургуулийн барилгын их завсар, цаатан иргэдэд үржлийн цаа буга нийлүүлэх зэрэг 15 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж соёл, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn