"Солонгон бүрхүүл" аян Хөвсгөл аймагт өнгө нэмж байна

524



Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монголын шилдэг стрийт артистууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгохоор "Солонгон бүрхүүл" аяныг өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотод өрнүүлж эхэлжээ. Уран бүтээлчдийн баг орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгон Мөрөн хотод ажиллаж байна. 

Стрийт артистууд өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөгөө, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглэлд үндэслэн сургуулиудын ханан дээр зураг зурж байна. Мөн дизайнер архитекторууд Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр зураг зурж байна.  

Тодруулбал орон нутгийн онцлог бүхий цаа, урц зэрэг 6 төрлийн хээг гарган айл өрхүүдийн хашаан дээр урлаж байгаа бөгөөд хээний эх загварыг орон нутагт үлдээх гэнэ. Загварыг айл өрхүүд авч өөрсдөө хашаан дээрээ зурж хашаагаа жигдрүүлэх боломжтой гэнэ. Мөн худаг болон сургуулийн орчинд хүүхэд багачуудаа хайрлах гэр бүлийн дулаан орчныг бүрдүүлэхийг  уриалсан  зургуудыг зурж байгаа ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn