Хүүхдийн баярыг гэр бүлдээ тэмдэглэхийг уриалав

398

Хөвсгөл аймгийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, баярыг зохион байгуулах ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтын оролцоог хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Баярын өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдүүдэд зориулсан тусгай нэвтрүүлэг, уралдаан тэмцээнийг шууд эфирээр явуулна. Энэ үеэр хүүхэд, гэр бүлийн гишүүд гэр гэрээсээ телевизийн шууд эфиртэй холбогдон оролцох боломжтой гэнэ. Мөн эцэг эхчүүд, аж ахуйн нэгж албан байгууллагуудыг хүүхэд багачууддаа идэх уух зүйлээс илүү оюунлаг бэлэг өгөхийг уриалж байлаа. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn