"Далай ээж-1", "Далай ээж-2" зочид буудлууд Хөвсгөл нууранд бохироо урсгадаг байжээ

699

Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Хяналт шалгалтын хүрээнд өнөөдөр /2020.08.25/ Хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах "Далай ээж-1", "Далай ээж-2" зочид буудлуудын ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, тус зочид буудлууд нь бохир усаа насосоор татан урсгаж Хөвсгөл нуурыг бохирдуулдаг байжээ. 
Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн байгуллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хяналт шалгалт үргэлжилж, хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ. 




























скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn