Нэрлэсэн жилийн тугийг Дулааны станц ТӨХ компани хүлээн авлаа

312
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбар нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн туг аймгийн Биеийн тамир спортын газарт 7 хоног аялаад Хөвсгөл Дулааны станц ТӨХ компани хүлээн авлаа. 
Тус газар туг аялах хугацаанд ард иргэдэд хөдөлгөөний ач тусын талаарх мэдээлэл зөвлөгөөг онлайнаар хүргэж, ажлын байраа цэцэгжүүлэн эко орчныг бүрдүүлсэн байна. Мөн дасгал хөдөлгөөнийг цахимаар иргэдэд хүргэсэн байна.
Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инновац шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn