Нэрлэсэн жилийн тугийг Дулааны станц ТӨХ компани хүлээн авлаа
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбар нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн туг аймгийн Биеийн тамир спортын газарт 7 хоног аялаад Хөвсгөл Дулааны станц ТӨХ компани хүлээн авлаа.
Тус газар туг аялах хугацаанд ард иргэдэд хөдөлгөөний ач тусын талаарх мэдээлэл зөвлөгөөг онлайнаар хүргэж, ажлын байраа цэцэгжүүлэн эко орчныг бүрдүүлсэн байна. Мөн дасгал хөдөлгөөнийг цахимаар иргэдэд хүргэсэн байна.
Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инновац шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх ажээ.
Б.Гантуяа