Ардчилсан Намынхан "хөл хорио"-ны үед сонгуулийн материал тарааж яваа юу?

98
Монгол Улс гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Коронавирусийн тархалт өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед төр засгийн хэмжээнд ч иргэд, аж ахуй нэгжүүд ч дор бүрнээ хичээж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, сахилга баттай байж энэхүү аюулт өвчнөөс сэргийлж байгаа. Хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан аюулт өвчний тархалттай тэмцэж, нийтээрээ хөл хорио тогтоосон энэ үед Ардчилсан намын төлөөлөл гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс улс төр хийж, айл айлын хаалга тогшиж товхимол тарааж байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байна. 
Тодруулбал, Монголчууд уламжлалт цагаан сарын баяраа ч хийлгүй хөл хорио тогтоож, айл хэсэх битгий хэл аав ээж, ахан дүүстэйгээ ч золгон амар мэндээ мэдэлцэж чадахгүй гэр гэртээ ёслоод өнгөрсөн сар шинийн өдрүүдэд Ардчилсан намын гишүүд гэж өөрсдийгөө танилцуулсан этгээдүүд айл айлаар орж, хар пиар бүхий товхимол тараасан байх юм.
Гэтэл энгийн үед хаалга тогшиж, ус, цахилгааны тоолуурын заалт авдаг ЦТС, ОСНААУГ-ын ажилчид ч утсаар мэдээлэл авдаг болоод удаж буй. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Хоногт л хэдэн зуун хүнд халдварлаж байгаа энэхүү вирус Монголд ороод ирвэл монгол үндэстэн мөхөх цаг ойрхон байгаа. Солонгос улс руу эмчилгээнд явсан Монгол иргэн уг вирусийг улмаас амиа алдсан харамсалтай мэдээг бид сонсоод удаагүй байна. Гэтэл чоно борооноор гэгчээр хөл хорио тогтоосон, хүн бүр гэртээ байгаа цаг үеийг ашиглан сонгуулийн “пи-ар”-аа хийж, айл айлаар “хэсэж” яваа өөрсдийгөө Ардчилсан намын гишүүд гэж танилцуулсан хүмүүст иргэдийнхээ эрүүл мэндийг бодох, цаашлаад улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө санаа зовох өчүүхэн төдий ч сэтгэл байхгүй нь харамсалтай. Монгол Улс нийтээрээ аюулт өвчинтэй тэмцсээр...Гэтэл зарим улс төрчид зөвхөн яаж сонгогдох, төрийн эрхийг яаж гартаа авах, яаж идэж уухаа бодсоор... Зөвхөн хувийн эрх ашгаа бодож, эрх мэдэлд хүрэх боломжийг л эрэлхийлсээр...
Хэрэв корона вирусийн халдвар Монголд ороод ирчихсэн байсан бол айлын айлын хаалга тогшин тарааж буй энэхүү товхимлоор дамжин хэдэн мянган хүнд халдварлах байсан бол? Улс төр хийх цагаа ядаж зөв олмоор байна шүү.

Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn