Хяналтын постоор нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгджээ

369

Хөвсгөл аймгийн хэмжээнд 32 хяналтын постод Цагдаагийн болонтөрийн байгууллагыналба хаагчид хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.

Тус аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар идэш болон түлээ бэлтгэх иргэдийг нэвтрүүлэх шийдвэр гарснаас хойш хяналтын постоор зорчих иргэд эрс нэмэгдсэн байна. Энэ сарын 16-ны 14 цагаас өнөөдрийн 14 цаг хүртэлх нэг хоногийн хугацаанд хот хоорондын постоор Улаанбаатар болон бусад аймагруу24 тээврийн хэрэгслээр 56 иргэн гарч,18 тээврийн хэрэгслээр 36 иргэн нэвтэрч орж ирсэн байна.Бусад 31 постоор 370 тээврийн хэрэгсэлтэй907 хүн орж,349 тээврийн хэрэгслээр 759 хүн гарсангэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

Улаанбаатар болон бусад аймаг сумаас Мөрөн суманд ирсэн 36 иргэнийг Эрүүлмэндийнбайгууллага бүртгэлжүүлэнасуумжсудалгааг авсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn