Завьт эргүүлийг ажиллуулна

332
Хөвсгөл аймагт Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус баярыг гэр бүл, өрх бүлээрээ эрүүл аюулгүй орчинд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг гаргаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн баярын өдөр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дэлгэрмөрөн голын дагуу завьт эргүүлийг хийж болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Хүүхдүүд хараа хяналтгүй усанд орох, голын эргээр тоглож наадах, олуулаа бөөгнөрөх зэрэг нь эрсдэлд өртөх аюултай тул өдрийн турш эргүүл хяналтыг хийх ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn