ХӨВСГӨЛ: “Хөвсгөл органик” бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал”үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн бодлого шийдвэрийг таниулан сурталчлах, бизнес эрхлэгч нарыг мэдээ мэдээллээр хангах зорилтын хүрээнд “Хөвсгөл органик” бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулна. Энэ үеэр “Хөвсгөл органик” бүтээгдэхүүнийг хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ач холбогдол, эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал хэрэгжүүлэх алхмууд, бизнес эрхлэгчдийн үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх нь сургалт болно.
Мөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлын хүрээнд архи согтууруулах ундаа, тамхи худалдаалах аж ахуйн нэгжийн хүсэлт авах, зөвлөгөө мэдээллээр хангах 1 цэгийн үйлчилгээг ажиллуулж, бизнес эрхлэх маркетинг үйл ажиллагааг шийдвэрлэх арга зам гарц шийдлийн талаар мэдээлэл өгнө.
“Хөвсгөл органик” зөвлөгөөнд оролцсоноор хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах үйлдвэрлэгч, борлуулагч нар уялдаа холбоогоо өргөжүүлэх ач холбогдолтой. Мөн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, орлого нэмэгдүүлэх, урт хугацаатай, хүү багатай зээл үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.