Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэхийг уриалав

30
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэхийг уриалав. Тус аймгийн Засаг даргын санаачилгаар өрнөж байгаа "Хүүхэд итгэлийн харц" аяны хүрээнд ажилчдынхаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулах зорилгоор хэлтсийн эцэг эхийн зөвлөлөөс Аймгийн номын сантай хамтран ажиллаж нас насанд нь тохирсон ном авч эцэг эхчүүдээр дамжуулан хүргүүлж уншуулж байна. Хүүхдүүд хөл хорионы улмаас гэртээ байх үедээ уйдахгүй өөрсдийн сонирхсон номоо шимтэн уншиж, номтой нөхөрлөх боломжийг олгож байгаагаараа онцлог гэнэ. Мөн бусад байгууллагыг ч хүүхэд багачуудаа номтой нөхөрлүүлж оюуныг нь дэмжихийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон уриалж байлаа.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
khuvsgul.nutag.mn