Хүүхдүүд олон нийтийн газраар явах нь эрс нэмэгджээ

367
Мөрөн сумын Засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 8 сургуулийн 1000 гаруй багш, ажилчид эргүүл хяналт хийж байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй хүүхэд олон нийтийн газар, цэцэрлэгт хүрээлэн, голын эрэг, тоглоомын талбай зэрэг газраар явж байсан зөрчлийг илрүүлжээ. Сүүлийн үед гадаа дулаарч буйтай холбогдуулан хүүхдүүд олон нийтийн газраар явах нь эрс нэмэгдсэн учраас эргүүл хяналтыг ирэх сарын 30 хүртэл ажиллуулахаар болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед гадуур олон нийтийн газраар явж буй хүүхдүүдийг бүртгэлжүүлэнхарьяалагдахсургууль болон ангийн багшидмэдээлжзөвлөмж өгч ажиллаж байна гэдгийг Мөрөн сумын Боловсрол, соёл, залуучууд, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батдэлгэрмэдээллээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn