Жаргалант суманд малын хорогдол хамгийн их байна

482
Хөвсгөл аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 23 сум 1 тосгоны 152887 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Үүн дотор Жаргалант сум хамгийн их 40,8 мянга, Галт суманд 25,6 мянга, Цэцэрлэг суманд 19,2 мянга, Шинэ-Идэр суманд 23,3 мянган толгой мал хорогдож цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.
Тус аймгийн нийт мал сүргийн 2,5 хувь нь хорогдсон бол Жаргалант сумын нийт малын 14 хувь, Шинэ-Идэр сумын нийт малын 10 хувь нь хорогдоод байгаа аж. Орон нутагт малын хорогдол их байгаа энэ үед сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулахгүй бол халдварт өвчин гарах эрсдэл өндөр байна гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд Онцгой комиссын 22-р хуралдаан дээр анхааруулж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn