Хулгайгаар архи согтууруулах ундаа борлуулсан 9 дэлгүүрт хариуцлага тооцжээ

370
Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг зөрчин хулгайгаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 9 дэлгүүрт хариуцлага тооцсон байна. Дээрх дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 сар түдгэлзүүлсэн байна.
Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тус аймагт гарсан зөрчилгүй тайван байсан байна. Харин Мөрөн суманд 3 дэлгүүр хулгайгаар согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан мэдээллээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn