Жаргалант суманд малын хорогдол хамгийн их байна

470
Хөвсгөл аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн баасан гарагийн мэдээллээр нийт 83598 толгой мал хорогдсноос адуу 3406 толгой, үхэр 6088 толгой, хонь 42104 толгой, ямаа 32000 толгой байна. Хамгийн их хорогдолтой Жаргалант 38630, Галт 9952, Төмөрбулаг 7619, Шинэ-Идэр 7242, Рашаант 5084, Их-Уул 3459, Цэцэрлэг 2416, Тариалан 1736, Арбулаг 1498, Цагаан-Уулд 1259 толгой мал хорогдсон байна. Оны эхний нийт малын 1,4 хувь хорогдоод байна. Тус аймгийн малын хорогдол их байгаа сумдын малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээлийг дууссан учраас өвч тэжээл хамгийн их хэрэгтэй байгаа ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn