Ой хээрийн түймэртэй тэмцэхэд 40 сая төгрөгийг төсөвлөжээ

293

Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 40 сая төгрөгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөвлөсөн байна. 

Энэ хүрээнд ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, орон нутгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч түймрийн бэлэн байдлын үеийг хангуулан ажиллана. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 9 суманд 15 удаагийн ой хээрийн түймэр гарч 115,3 га талбай өртсөн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 19 сум түймрийн аюул бага зэрэг, 5 сум түймрийн аюул дунд зэрэг түвшинд байгаа ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn