Хөвсгөл аймагт өнөөдөр 16 цаг 39 минутад 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Хөвсгөл аймагт өнөөдөр 16 цаг 39 минутад 6,3 магнитудынхүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомт нь Ханх сумаас баруун урагш 32 километрт болсон гэдгийгОдон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалаймэдээллээ. Энэ үеэр тус аймгийн нийт суманд газар хөдлөлтийн чичирхийлэл маш хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар холбогдох байгууллагууд тодруулж байгаа ажээ.