Мөрөн сумын 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулна

462

Мөрөн суманд  ирэх даваа гарагаас  эхлэн  дархлаажуулалтын 2 дахь тунг хийж эхэлнэ.  Үүний дараа үргэлжлүүлээд Мөрөн сумын 50-аас дээш насны бүх иргэнд эхний тунгийн дархлаажуулалтыг  хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  
Иргэдийг багийн Засаг дарга нартайгаа холбогдон бүртгүүлж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Тус аймагт БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний 5788 тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг голомтод ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийсэн. Хоёр дахь тунг маргааш хийнэ.  
Эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдсан байгууллагуудын удирдлагаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн газраас өгч байна. Вакцинжуулалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулах ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn