Мөрөн суманд 743 иргэн гэрийн тусгаарлалтад байна

346

Мөрөн сумын хэмжээнд 163 иргэн гэрийн тусгаарлалтад нэмэгдэж, 69 иргэний 14 хоногийн хугацаа дуусч, нийт 743 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт тандалтыг сайжруулах зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,Улаан загалмайн хорооны сайн дурын иргэд, өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн мэдээллийг тулган нягталж, хяналт тавин ажиллаж байна. Энэ үеэр гэрийн тусгаарлалтад байсан 668 иргэнээс түүвэрлэн, халдвар хамгааллын дэглэм баримтлан гэрийн хяналт шалгалтаар очиход 14 иргэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн байсан гэдгийг Мөрөн сумын Засаг даргын орлогч Д.Идэрмөнх мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn