Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

383
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээлбагийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон. Осолдсон 3 иргэний цогцос одоо хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдал, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэнтэй хамтран оролцож байна.
Тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай эрэгтэй иргэн Г, Рашаант сумын харьяат 32 настайэмэгтэй иргэн У, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 8 настай иргэн Б нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn