Завь хөмөрсний улмаас 7 иргэн усанд осолджээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээлбагийн Тэгш булангэдэг газар, аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон байна.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын
Тээлбагаас Рашаант сумруу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс тасарснаар завь нь хөмөрч 3 иргэн нь гарч, 7 нь осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Өглөөний 6.00цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.