Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл, Рашаант, Их Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагаанд оролцож байна.
Осолдсон 7 хүний 4 иргэний цогцсыг олсон бөгөөд Шинэ-Идэр сумын харьяат Г 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат У 32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б 8 настай, эмэгтэй нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.