Хөвсгөл аймагт коронавируст халдварын нэг тохиолдол нэмэгдлээ

440
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагтойрын хавьтлын 19, тандалтын зорилгоор 85 нийт 104 сорьцод PCR шинжилгээ хийхэднэг тохиолдол батлагдсан байна.
Тодруулбал, Мөрөн сумын 5 дугаарголомтынойрын хавьтлыниргэнээскоронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 
Халдвар авсан57 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүний 7 нь хөнгөн, хүндэвтэр 3, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн 754 хүн гэрийн ажиглан тусгаарлалтад байгаагаас 209 нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна. Эрсдэл хаана ч байх аюултайтул иргэн бүр хариуцлагатай байж, аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn