Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд урд шөнө 00:42 цаг болон 03:46 цагуудад хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, хороо багийн “Хачим” гэдэг газар 04.16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитуд, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ