Мөрөн, Цэцэрлэг сумын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

382

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 11-р хуралдаан болж, Цэцэрлэг суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээний баталгаат хариу гартал авч хэрэгжүүлэх дараах шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар танилцууллаа.

Мөрөн болон Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг энэ сарын 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаагаар түр зогсоолоо. Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хориглов.

Мөн олон нийтийг хамарсан хурал, цуглаан, зөвлөгөөн, РС тоглоом, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, бүжгийн клуб, диско баар, караоке зэрэг газрын үйл ажиллагааг өнөөдрөөс 3 дугаар сарын 20-ны 09.00 цаг хүртэл зогсоолоо. Хүнс болон барааны захын үйл ажиллагааг 3 дугааар сарын 17, 18-ны өдрүүдэд түр зогсоож, ариутгал халдваргүйтгэлийг хийнэ. Бөөний болон томоохон худалдаа үйлчилгээний төвүүд мэргэжлийн байгууллагаас баталсан хуваарийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр болжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn